Өнөөдөр аргын тооллын 2016 оны тавдугаар сарын 27. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Зуны тэргүүн харагчин могой сарын Билгийн тооллын 21. Сугар гараг. Булаагч одтой, дөрвөн ногоон мэнгэтэй шарагчин тахиа өдөр. Өдрийн барилдлага: Шид.Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй. Өдрийн наран 5 цаг 12 минутад мандан, 20 цаг 34 минутад жаргана.

Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.