Шатахуун бол суурь инфляцид шууд нөлөөлдөг стратегийн бүтээгдэхүүн. Литр тутмын үнэ нь өсөхөд л өргөн хэрэглээний барааны үнэ дагаад хөдөлдөг. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жилүүдэд шатахууны үнэ нэмэгдэх тоолонд өргөн хэрэглээний барааны үнэ тухай бүрт огцом өсч, иргэдийн амьдрах чадамжид ихээхэн хүндрэл учруулсныг бид мэднэ. 5-6 жилийн өмнөх барааны үнэ өдгөө тэр үеийнхээс 2-3 дахин өндөр болсон. Бараа бүтээгдэхүүний үнэ өсч буй гол шалтгааныг хэн хүнгүй л бензин шатахуунтай шууд холбоотой гэж тайлбарладаг. Тухайлбал, бензиний үнийг 100 төгрөгөөр нэмэхэд Ховд, Увс зэрэг холын аймаг руу тээвэрлэх гурилын өртөг нэг кг тутамд таван төгрөгөөр өсөх тооцоог эдийн засагчид гаргасан байдаг. Гэтэл наймаачид нэг кг гурилын үнийг бүхэл бүтэн 100 төгрөг нэмчихээд бензиний үнэ буурсан энэ үед өргөн хэрэглээний барааны үнийг бууруулахаа мартчихсан бололтой. Нийс лэлийн ир гэд олноор үйлч лүүлдэг “Бөмбөгөр” худал дааны төвийг зорьж, өр гөн хэрэглээний барааны үнийг судлав.

 

Энд “Алтан тариа”-н савласан нэг кг дээд гурил 1400-1500, нэгдүгээр зэргийнх нь 1100-1300, хоёрдугаар зэргийнх нь 800-1000 төгрөг буюу өнгөрсөн саруу-дын ханшаа хадгалсаар байна. Харин “Барс” хүнсний захад “Алтан тариа”-н дээд зэргийн гурил нэг кг нь 1200 төгрөг, нэгдүгээр зэргийн гурилыг 1000 төгрөгөөр зарж байгаа юм. Мөн худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Бөмбөгөр”, “Баян-зүрх”, “Хархорин” хүнсний захад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа”-н гурилын үнэ 1150-1300 төгрөг гэж байлаа. Бусад өргөн хэрэглээний бараа болох угаалгын нунтаг, саван, хүүхдийн живх, нойлын цаас, шүдний оо зэрэг бүтээгдэхүүний үнэ буугаагүй бөгөөд харин ч нэмэгдэж буйг худалдагчид хэлж байв.

 

“Анунгоо” ХХК барааныхаа үнийг нэмсэн

 

“Бөмбөгөр” худалдааны төвийн ахуйн барааны худал дагч “Бензиний үнэ буурлаа гээд өргөн хэрэглээ ний барааных бу гаагүй. Хэвэндээ байгаа ч “Анунгоо” компани үнээ нэмсэн. Манайх “Анунгоо”-гоос Ariel, Tide зэрэг угаалгын нунтаг, Pantene, Head&Shoulders зэрэг шампунь, Wash&Go, Fairy, Comet гэх мэт аяга таваг угаагч бодис, ариун цэврийн хэрэглэл болон хүүхдийн живх авдаг. Мөн Gillette эрэгтэйчүүдийн сахлын татуурга, Wella, Londa зэрэг ахуйн хэрэглээний үсний будаг, үс арчилгааны бүтээгдэхүүнийг манайд нийлүүлдэг. Манайх ерөнхийдөө “Анунгоо”, “Таван богд”, “Макс”, “Глобал” зэрэг компаниас бараагаа татдаг. Өргөн хэрэглээний барааны үнийг бууруулахгүй бол иргэдийн худалдан авалт буурч байна” гэсэн бол эсрэг лангууны худалдагч эмэгтэй “Импортоор оруулж ирж байгаа компаниуд нь үнээ бууруулахгүй байхад бид яах билээ. Хүнсний бүтээгдэхүүний үнийг нэмлээ гээд авах хүн олдохгүй. Нөгөө хэдэн боор цог, талх нь хатчихдаг. Ахуйн хэрэглээний бараа мууд на гэсэн эрсдэл бай-даггүй учраас өдөрт нэг хоёроор зараад болж байна. Одоохондоо сүртэй нэмэгдсэн зүйл алга. Иргэдийн зайлшгүй хэрэгцээ учраас аргагүйн эрхэнд л авч байгаа байх” гэлээ. Харин хүнсний хэсгийн худалдагч Б.Батнасан “Монгол чууд хэзээ юмныхаа үнийг бууруулж байсан юм бэ. Манайх Оросоос кг-ын гоймон, гурил, ургамлын тос оруулж ирдэг. Он гарснаас хойш монгол гурилын үнэ өссөн. Гэтэл орос гурил кг нь 100-200, гоймон 200-300, ургамлын тос 500 орчим төгрөгөөр буурсан” хэмээн уурлангуй хариулав.

 

“Бензиний үнийг дагаж өсдөг өргөн хэрэглээний барааны үнийг бууруулах ёстой”

 

Өргөн хэрэглээний барааны үнийн талаар иргэдийн сэтгэгдлийг сонсоход, Чингэлтэй дүүргийн иргэн Ц.Оюундарь “Барааны үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Бензиний үнийг буурууллаа гээд өргөн хэрэглээний барааныхыг буулгахгүй байна. Шатахууны үнэ өсөхөд барааны үнэ дагаад л нэмэгдчихдэг. Гэтэл одоо бензиний үнэ буусан ч бидний амьдралд нөлөөлж байгаа зүйл алга. Харин ч дордож байна. Эрх барьж намын гишүүд ард иргэдийн амьдрал сайхан байгаа л гэх юм. Юу нь сайхан байгаа юм бэ. Бензиний үнийг буурууллаа гээд автобус, таксины үнэ хэвэндээ л байх юм. Тэгэхээр үнийг буурууллаа гээд хэнд тустай юм бэ. Үүнийг ерөөсөө ойлгохгүй байгаа” гэсэн бол Сүхбаатар дүүргийн иргэн Ц.Отгонбагана “Бензиний үнийг өсгөөд нэг ч хоноогүй байхад өргөн хэрэглээний барааных өсчихдөг. Гэтэл бензины үнийг бууруулчихаад байхад бараа бүтээгдэхүүний үнэ буурах нь битгий хэл нэмэгдээд байгаа юм биш үү. Эдгээр барааг гаднаас оруулж ирдэг цаад компаниуд нь үнээ өсгөөд байгаа юм шиг байна лээ. Түүнээс лангуу түрээслэж, худалдаа хийдэг иргэд үнийг өсгөөгүй байх. Ерөнхийдөө өргөн хэрэглээний барааны үнийг бууруулах нь зөв гэж бодож байна” хэмээв.

 

Энэ сард гаргах статистик мэдээллээр өргөн хэрэглээний барааны үнэ өссөн эсэх нь тодорхой болно

 

2012 оноос эхлэн дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ тасралтгүй буурчээ. Нэг баррель нефтийн үнэ 110 ам.доллар байсан бол одоо 30-40 болсон байна. Хамгийн сүүлийн мэдээллээр эргээд өсөх хандлагатай байгаа ч 2012 оны үеийнх шиг өндөр үнэтэй болохгүй аж. Шатахууны үнийн талаар ШӨХТГ-ын түлш, эрчим хүч хариуцсан улсын байцаагч Ч.Цоодол “Өнгөрсөн оны аравдугаар сараас хойш орон нутаг болон Улаанбаатар хотын хэмжээнд нефтийн үнэ тодорхой хэмжээгээр буурсан. Үүнийг нефтийн компаниуд “Тодорхой бодит бууралт биш ээ. Бүр илүү бууруулах боломжтой” гэсэн. Ингээд агентлагийн даргын удирдамж гарч, нефтийн үнийн асуудалд хяналт шалгалт хийсэн. Шалгалтаар “Дахин тодорхой хэмжээгээр бууруулах боломжтой” гэсэн дүгнэлт гаргасан. Өөрөөр хэлбэл, 100 төгрөг хүртэлх хэмжээгээр бууруулах боломж той гэж үзсэн. Ингээд Нефть хийн үндэсний ассоциаци, Газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын мэргэжлийн холбооны төлөөлөлтэй уулзаж, нефть импортлогч компаниудад үнээ бууруулах хүсэлт тавьс ны үр дүнд тэд үнээ буурууллаа. Орон нутагт 360, Улаанбаатарт 160 төгрөгөөр үнээ бууруулсан. Тухайлбал, Говь-Алтай аймагт дизель түлшний үнэ 360 төгрөгөөр буурсан. Манай улс нефтийн 70-80 хоногийн нөөцтэй байгаа” гэв. Өргөн хэрэглээний барааны үнийн асуудлаар ШӨХТГ-ын хариуцсан байцаагчаас асуухад “Одоохондоо иргэдийн зүгээс “Бензины үнэ буурсан ч өргөн хэрэглээний барааны үнэ буурахгүй байна” гэсэн агуулгатай өргөдөл манайд ирүүлээгүй байна. Манай байгууллагын зүгээс бензиний үнэ буур сан учраас “Бараа бүтээгдэхүүнийхээ үнийг буу руул” гэсэн шаардлагыг шууд тавих эрхгүй. Учир нь, бензиний үнийг буулгаад удаагүй байгаа учраас тэр дор нь нийгэмд нөлөөлсөн эсэхийг мэдэх боломжгүй. Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтөд олон хүчин зүйл нөлөөлж байгаа. Гол нь л нефтийн бүтээгдэхүүн байдаг. Тиймээс энэ сарын сүүлчээр гаргадаг статистикаас өргөн хэрэглээний барааны үнэ буурсан эсэх нь тодорхой болно” гэсэн юм. Харин энэ талаар Хэрэглэгчийн эрхийг хамгаалах нийгэм-лэгүүдийн нэгдсэн хол-бооны ерөнхийлөгч А.Ариун болдоос тодрууллаа.

 

Өргөн хэрэглээний барааны үнийг бууруулахад төр, засгаас зохицуулалт хийх ёстой

 

Засгийн газар энэ жилийг “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах жил” болгон зарласан нь зүгээр л нэг тунхаглал болчихоод байна. Өнөөдөр Засгийн газраас хэрэглэгчдийн төлөө хийж бүтээсэн зүйл үнэн дээ алга. Шатахууны үнийг он гарснаас хойш манай холбоо, Үйлдвэрчний эвлэлийн хол боо зэрэг байгууллага хамт ран шат дараатайгаар нэлээд шахаж шаардсаны үр дүнд буурууллаа. Шатахууны үнийн бууралттай холбогдуулаад өргөн хэрэглээний барааны үнийг бууруулах бүрэн боломжтой. Учир нь, өргөн хэрэглээний барааны үнийг нэмэгдүүлж байгаа гол хүчин зүйл нь бензин шүү дээ. Тэгэхлээр үүнд тодорхой нөлөөлж болохгүй байгаа нь нэгдүгээрт, аж ахуйн нэгжүүдийн хариуцлагатай холбоотой. Нөгөө талаас төр засгаас иргэдийнхээ амьжиргааг хам гаалах зорилгоор тодорхой алхмуудыг авч хэрэг жүүлэхгүй бай на гэж үзэж байна. Өнөө дөр олон нийтийн амьжиргаа дордсон. Хоёр гурван жилийн өмнөхтэй харьцуулахад иргэдийн цалин, орлого, худалдан авах чадвар 50 хувиар буурлаа. Үүнтэй уялдуулаад төр засгаас зохицуулалт хийх ёстой. “Шатахууны үнэ нэмэгдсэн болохоор үнээ нэмэхээс өөр арга алга” хэмээн ам тагладаг таксины жолооч нар өнөөдөр километр тутамд 800 төгрөгөөр иргэдэд үйлчилсээр. Тэднээс үнээ буулгасан эсэхийг асуухад хариулт өгөх нэг ч жолооч байсангүй. Ямартай ч иргэдийн амьдрал туйлдаж, айл өрх бүрт хямрал нүүрлэсэн энэ цаг үед шатахууны үнийг дагаж өссөн бараа бүтээгдэхүүнийхээ үнийг бага ч болов буулгах шаардлагатай байгааг олон нийт дуу нэгтэйгээр хэлж байв. Үүнийг зохицуулахад импортлогч компани, Засгийн газрын үйл ажиллагаа хамгаас чухал юм.

 

Ц.Заяа