Би нэг зүйл асуух гэсэн юм. Одоо 30 гарчихсан эмэгтэй. Нөхөртэйгээ ханилаад 5 жил болж байна. Бид 2 хүүхэдтэй болох гээд бүхий л арга чаргаа хайгаад бүхий л сайн гэсэн эмнэлгээр яваад аргаа бараад байна аа. Эхэндээ ч идэвхитэй эмчилгээг нь хийлгэж, уйгагүй явсан. Харин одоо тэгж тэсэхээ байгаад байна. Нөхөр ч их идэвхи муутай боллоо. Ганцаараа л үр хүүхэдтэй болох гэж хүнд байна. Аль аль нь асуудалтай болохоор хэнийгээ ч буруутгахгүй билээ. Салж ч чадахгүй үртэй ч болж чадахгүй асуудалтай байна гэдэг сэтгэл зүйн хувьд ч хүнд байх юм. Тэгээд би энэ тэндээс тээгч эх гээчийн тухай их сонслоо уншлаа. Энэ үнэхээр үнэн болов уу? Гадаадад ч яахав байдаг болоод хүүхдийн асуудалгүй гаргаад өгдөг юм гэсэн. Харин манайд яадаг бол. Монгол эмэгтэйчүүд чинь төрүүлсэн хүүхдээ хэнд ч өгч чаддаггүй өрөвч нийгүүлсэнгүй улс шүү дээ.