МАХН-ын дарга Н.Энхбаяр болон намын нэр бүхий гишүүд энэ сарын 28-ны өдрөөс эхлэн МАХН-ын төв байрны өмнө шударга сонгууль явуулахын төлөө өлсгөлөн зарлаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Өчигдрийн байдлаар Шадар сайд Ц.Оюунбаатар, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, УИХ-ын гишүүд нэгдсэнээр хоёр дахь өдрөө үргэлжилсэн. Тэгвэл гурав дахь өдөр буюу өнөөдрөөс зарим гишүүд нь нойтон өлсгөлөнгөө эрүүл мэндийн шалтгаанаар зогсоолоо.

Тодруулбал, Төрийн соёрхолт жүжигчин Ц.Төмөрбаатарыг эмч нар эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй гэсэн тул өлсгөлөнгөө зогсоосон байна. Тэрбээр "Хэдийгээр би өлсгөлөнгөө зогсоосон ч бусад нөхдөө сэтгэл санааны хувьд дэмжиж байгаа. Шударга ёсны төлөөх үйл хэрэгт оролцсоор байх болно" гэсэн юм.