Монгол Улсын хамгийн том банк "Хаан банк” цахимжаад багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд хэл ам ч их гарлаа. Теллерүүдийг халж ажилтнуудгүй автомат банк болон хувирч буй Хаан банк уг нь иргэдэд түргэн шуурхай үйлчилнэ хэмээн "Экспресс банк” хэмээх нэртэй болж байгаа.

Гэсэн ч "Экспресс банк”-ууд иргэдэд түргэн шуурхай үйлчлэх нь битгий хэл бухимдуулж цаанаасаа удирдлага, тохироогүйгээр харилцагчдаас хумсалж, дансны аргаар завшиж байгаа бололтой юм даг, энэнд хэн ч үл хариулсныг бодоход.

Өнгөрөгч бямба гаригт Хаан банкны ээлжит доголдол иргэдийг бухимдуулж тус банкны бүх АТМ-ууд ажиллахгүй болж, карт уншихгүй байв. Өөр банкны АТМ-уудад хүртэл Хаан банкны картыг уншихгүй, дэлгүүрийн терминал машинууд ч мөн уншихгүй байв. Нэг банкны үйл ажиллагаа амралтын ганцхан өдөр ингэж доголдоход нийгмийн амьдрал тэр чигтээ зогсох шахав. Нийгмийн амьдралд ингэж нөлөөлж байна. Арга ч үгүй юм хамгийн олон харилцагчидтай юм чинь. Гэвч харилцагч олонтой гээд хариуцлага өндөртэй газар биш бололтой. Хариуцлага алдаж энэ мэтээр үйл ажиллагааны доголдол гаргаж, иргэдийг бухимдуулсаар байх боллоо. Хаан банкны "ааш” гэнэт ингэж өөрчлөгдсөн нь халаа сэлгээ болон их мөнгө "зарсан” өөрчлөлт тус байгууллагын дээд удирдлагын түвшинд болсон гэдэг нь үнэн бололтой. Тиймээс л ингэж гэнэт "зангаа өөрчлөв” болтой. Дээр дурдсанчлан Хаан банк Монголдоо анх удаа теллер гэх хүнгүй автомат банк болохоор шийдэж олон мянган теллерүүдээ халж эхэлсэн. Гэнэт олноор нь халж эхлээд асуудалд орсон Хаан банк теллерүүдийг аажмаар "аних” ажиллагаа явуулж байнгын дарамтад байлгаж эхлэв.

Тиймийн учраас Хаан банкинд "теллер бол хүн биш” гэх үзэл бий болж, маш хурдацтай хөгжиж байна. Айлын хүүхдүүд бутач нэгнээ аз шоо үзэж, тэртээ тэргүй явах юм чинь хэмээн бөөрөлхдөг шиг ажилтнууд нь теллерүүдтэйгээ адгуус малтай харьцаж байгаа юм шиг дорд харьцаж эхэлжээ. Дээрээс шидсэн энэ үзэл санааны цаад шалтгаан нь зүгээр л халах юм. Тиймдээ ч теллерүүдийг "Би халагдья аа” гэж өөрөө хэлтэл нь дарамталж, сэтгэл санааны хүнд байдалд оруулж эхэлжээ. Хөдөлмөрийн хуулиар хүн өдөрт 8 цаг ажиллаж, түүнээс хэтэрвэл илүү цагийн хөлс бодуулдаг. Гэсэн ч Хаан банк өглөө ажилчдаа ажил эхлэхээс 15-30 минутын өмнө бэлэн байлгадаг. Үүнийг нь үйлчилгээний байгууллага юм чинь хэмээн ойлгож болох ч орой байнга цаг хэтрүүлэн ажиллуулдаг, түүндээ илүү цагийн хөлс ерөөсөө боддоггүй юм байна. 18:00 цагт тарах цагийн хуваарьтай ч теллерүүд байнга 19:00, 20:00 цаг хүргэдэг бөгөөд энэ нь ар гэрийн амьдралд төвөгтэй байдаг аж. Түүнчлэн энэ нь нялх хүүхэдтэй теллерүүдэд илүү хүнд тусдаг аж. Болоогүй өдөр бүр биш ч теллерүүдээр байсгээд л ажлын байрны заалны шалыг угаалгаж, кометоор цагаан болтол нь үрүүлдэг байна. Мөн 3 сард 1 удаа цалин дээр нь нэмж олгодог урамшуулал нэртэй 100 мянга орчим төгрөгөө өгөхдөө маш их "гонжирдог”, дандаа өө эрж хасах гэдэг, маш жижиг алдаан дээр дөрөөлж өгдөггүй зэрэг олон алдаа дутагдал гаргадаг байна. Бүр "Боосон үсэнд чинь нэг жижиг гогцоо гарсан байна” хэмээн урамшууллыг нь өгөхгүй луу унжиж байжээ.

Түүнчлэн аялал зугаалга хийж архи их уудаг аж. Зугаалгын мөнгийг жаахан цалинтай ажилчдаасаа гаргадаг бөгөөд аялалд яв хэмээн шахаж, явсан яваагүй 25 мянган төгрөг зугаалгын мөнгө гэж хураан авдаг гэнэ. Энэ мэтчилэн ажилчдынхаа үзэл бодол, хүсэл сонирхлыг сонсдоггүй Хаан банкинд байнга оройтдог теллер нь илүү цагийн хөлсний талаар өчүүхэн төдий ам нээхэд "Чи чадахгүй бол цаана чинь чадаад ажиллах хүн байгаа шүү” хэмээн дарамталсан аж. Түүнээс хойш ажилчид нь амаа хамхиж юм дуугарахаа больжээ. Бас зээлийн эдийн засагч нартаа "Биелэгдэшгүй даалгавар” аятай маш том хэмжээний биелүүлэхэд хэцүү даалгавар өгч түүнийг нь биелүүлээгүй бол ажлын шаардлага хангаагүй нэрийдлээр хомроглон ажлаас нь халж байгаа аж. Ер нь л их хэцүү газар болсон гэдгийг зовлонг нь биеэр амсч, нүдээр үзэж буй эх сурвалж хэлсэн юм. Ингэж Хаан банк "Эрхэм таны итгэлт анд" хэмээн харилцагчдаа "хаан"-д өргөмжлөнгөө аядах мөртлөө хамтран ажиллагстайгаа боол мэт харьцдаг байх нь .

 

Төгс