Н.Энхбаяр даргатай МАХН-ынхан энэ сарын 28-аас эхлэн нойтон өлсгөлөнзарласан билээ. Тэгвэл тэд өчигдөр оройн 22.00 цагийн үед өлсгөлөнгөө зогсоолоо.

Тус намаас сонгуулийн шударга явуулах, улмаар МАХН-ын дарга Н.Энхбаярыг нэр дэшигчээр бүртгэхийг уламжлан хүсэлтээ СЕХ-нд хүргүүлсэн юм.

Учир нь МАХН-ын дарга Н.Энхбаяр, дэд дарга Э.Эрдэнэжамъян нарын зарим нэр дэвшигчдэд хууль хяналтын байгууллагаас “ ялтай байдлын хугацаа дуусаагүй” хэмээсэн. Иймээс тэдний УИХ-д нэр дэвших асудал үүнээс болоод “унаж” магадгүй болоод байгаа юм.

Тэгвэл зарим нэгэн лс төрчид хийгээд хуульчид Н.Энхбаяр намынхныгаа дагуулан сонгуулийн өмнө өлсгөлөн зарласан нь хууль бус үйлдэл хэмээн мэдэгдээд байгаа юм.Үүнээс болсон уу, юутай ч ту намаас зарласан өлсгөлөн зогсоожээ.