"Автомашингүй өдөр"-ийг нийслэлд 6 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Энэ өдрийг маргааш тэмдэглэх бөгөөд энэ агаарын бохирдлыг хэмжиж, иргэддээ мэдээлэл хүргэх юм.

Мөн Чингисийн талбайд 200 ахмадын хийн дасгал, Бодибилдингийн үзүүлбэр Урлагийн тоглолт, дугуйн парад, дугуйн экстрим үзүүлбэрээс толилуулна.

Тэгвэл энэ өдөр Чингисийн талбай, Их тойруугаас дотогш зам, Сөүл, Анкарагийн гудамж, Сүхбаатар, Залуучуудын гудамж, Энхтайваны өргөн чөлөө буюу зүүн 4 замаас баруун 4 зам, Чагдаржав, Олимпийн гудамжнаас дотогш замуудыг хаана гэдгийг жолооч нартаа анхааруулж байна.