Сүхбаатар дүүргийн I хороо буюу Төв номын сангийн замын эсрэг талд Олон улсын банк санхүүгийн барилгын зориулалт бүхий 26 давхар барилга баригдаж байгаа. Дэлхийн стандартаар баригдаж байгаа, хотын үзэмжинд өнгө нэмэх энэ барилга 2017 онд ашиглалтад орох юм билээ. Гэвч хөрөнгө оруулагчаас үүдэлтэйгээр Монголчууд хохирч болзошгүй байдалтай байна.

Уг барилгыг “Монголиа Проперти Девелопмент” ХХК-ийн захиалгаар “Шинэ зуун барилга ” ХХК ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байгаа. Захилагч, гүйцэтгэгч компани хоорондоо Олон улсын банк санхүүгийн барилгын газар доорх хоёр давхраас тэг давхар хүртэл барих гэрээг талууд үзэглэсэн байдаг. Уг гэрээний хүрээнд 2012 оноос суурь цутгалтын ажлыг эхлүүлсэн бөгөөд ажлаа 2015 оны 8-р сард ажлаа дуусгасан байна. Гэвч захиалагч тал барилга үргэлжлүүлэн барих ажилд тендер зарлана хэмээн алга болсон бөгөөд ажлын хөлс болох таван сая гаруй ам.доллар өгөх дээрээ “луу унжсаар” гурван жил болж байгаа юм. Гүйцэтгэгч компанидаа ажлын хөлсөө өгөхгүй байгаа захиалагч тал уг барилгын талбайд өөр барилгын компани оруулаад байна. “Грийт гоулд стар” ХХК захиалагч компанитай гэрээ хийсэн хэмээн уг барилгын талбайд зөвшөөрөлгүй орж ирээд байгаа юм. Улмаар үйл ажиллагаа хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэхгүй “түгжилдэж” байгаагийн дээр ойр орчимд эрсдэлтэй байж мэдэхээр нөхцөл үүсгэжээ. Үүгээр ч зогсохгүй бусдын гарын үсгийг дуурайлган зурж хуурамч бичиг баримт бүрдүүлэн мэргэжлийн хянадтын газраас зөвшөөрөл авсан байна. Тодруулбал барилга барьж байгаа л бол краны суурийн зөвшөөрөл авдаг. Үүний тулд хэд хэдэн баримт бичиг, гарын үсэг зуруулдаг. Тэгтэл маргаан эцэслэн шийдэгдээгүй барилгын талбайд орж ажиллах гэж байгаа “Грийт гоулд стар” ХХК-ныхан “Шинэ зуун барилга” ХХК-ын мэргэжилтний гаын үсгийг дуурайлган зурсан баримтаа Мэргэжлийн хяналтын газарт өгсөн байдаг. Харин мэргэжлийн хянатын газар баримт бичгийг гүйцэт нягтлаагүй бололтой хуурамч гарын үсэг бүхий баримтыг үндэслэн зөвшөөрөл өгсөн байна.\

 

Улмаар гарын үсэг дуурайлган зурсан байхад яагаад зөвшөөрөл өгөв хэмээн асуудал үүсэхэд байцаагч нь дуугарахгүй байгаа нь ашиг сонирхолын зөрчилтэй байж болзошгүй юм. Уг нь бусдын гарын үсгийг дуурайлган зурах нь гэмт хэрэгт тооцогддог. Тиймээс “Шинэ зуун барилга” ХХК-ынхан хуулийн байгууллагад хандан асуудлыг шийдүүлэхээр болжээ.

Тэгвэл Монголчуудыг хооронд нь талцуулан, хуулийг уландаа гишгэж байгаа “Монголиа Проперти Девелопмент” ХХК нь Хонк-Конгийн “Chongs group”-ын охин компани. Толгой компани нь олон улсын хөрөнгө зах зээлд бүртгэлтэй ч “үхмэл” байдалтай байдаг юм билээ. Хөрөнгийн зах зээлд ёс болгон бүртгэлтэй мэт харагддаг “үхмэл”байдлын ард мөнгө угаадаг нөхөд байдаг нь нууц биш. Тэгвэл олон улсад мөнгө угаадаг байж болзошгүй Хонк-Конгийн “Chongs group”-ын охин компани болох “Монголиа Проперти Девелопмент” ХХК нь Монголын татварын газарт өртэй компани юм билээ. Татварт их хэмжээний өртэй компаниудын сонгодог жишээ бол “Саусгоби сэндс” компани. Тэд Монгол улсад 35 тэрбум төгрөгийн татвар төлөх ёстой байсан ч өрөөшөлд хамрагдан Ерөнхийлөгч, төр түмэн рүү “салаавч” гаргасан нөхөд.

Одоо харин “Монголиа Проперти Девелопмент” ХХК ийм байдал үүсгэж болзошгүй байна. Гадаадууд Монголд мөнгө угааж, хооронд нь хагардуулж, төрийн байгууллагуудыг утсан хүүхэлдэй болгож байж болзошгүй энэ үйлдэлд хуулийн анхаарал хандуулахыг хүсэж байна.

А.Баярмаа