“МАСС” агентлагийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ч.Даваабаяр Ардчилсан намаас Өвөрхангай аймагт нэр дэвшихээр хүсэлтээ өгсөн ч түүний оронд өөр хүнийг нам нь дэвшүүлж, нэрийг нь татуулсан. Тэгвэл тэрбээр намын гишүүнчлэлээс татгалзах өргөдлөө өгчээ.

Түүний хүсэлтийг Баянгол дүүргийн Ардчилсан нам хүлээн авч, АН-ын гишүүнчлэл болон сонгуульт ажлаас нь чөлөөлсөн байна.

Тэрбээр УИХ-ын сонгуулийн 20 дугаар тойрог буюу Өвөрхангай аймагт нэр дэвших эрхийг Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооноос авсан. Гэвч Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн байсан материалаа татан авснаас бичиг баримтын бүрдэл дутуу болж, нэр дэвшигчээр бүртгээхээс татгалзсан тухайгаа Сонгуулийн ерөнхий хороо гаргасан тогтоолдоо дурдсан.

Мөн зургаадугаар сарын 1-нд Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл хуралдан Ч.Даваабаярын оронд “Дэлгэрэх хүнс” компанийн захирал Д.Жаргалыг нэр дэвшүүлэхээр болсон юм.