"Яг түүн шиг” шоу үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө нь уяад байгаа гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Шоу эхэлсэн цагаас дуучин Б.Амархүү жинхэнэ сайн оролцогч байж чадаж байгаа гэдэгтэй нэлээд хүн санал нийлнэ. Дугаар болгон дээр Б.Амархүү түрүүлчихээр үзүүлбэрүүд үзүүлдэг ч шүүгчдийн саналд дарагдсаар өдийг хүрсэн. Харин өчигдөр гарсан дугаар дээр түрүүлж мөн ч их хүлээсэн үзэгчдээ баярлуулах нь тэр.
Аделийн дүрээр түрүүлж олныг баярлуулж, өнөөдөр хүмүүсийн ярианы сэдэв болж байна. Үэзгчид түүнийг түрүүлэхийг мөн ч их хүлээж байж дээ.