Сонгогчийн шилжилт хөдөлгөөн маргаашнаас буюу энэ сарын 15-наас зогсоно. Өөрөөр хэлбэл Сонгуулийн тухай хуулинд, Сонгогчийн шилжилтийг санал авах өдрөөс 14 хоногийн өмнө зогсооно хэмээн хуульчилсан.

Сонгогч өөрийн байнга оршин суугаа газрынхаа харьяа хэсэгт санал өгдөг. Тиймээс сонгогч шилжсэн бол шилжин очсон газрынхаа санал авах байранд санал авах өдрөөс арваас доошгүй хоногийн өмнө шилжих хуудсаа өгсөн байх ёстой юм.

Сонгогчийн шилжилтийг аймаг болон нийслэл дотор хийхийг хуулиар хоригложээ.