Нийтийн тээврийн асуудал жил бүрийн намар хэн хүний шүдний өвчин болдог тэр л хэвээрээ. Харин сүүлийн үед Цахилгаан тээвэр компаний удирдлага тэр дундаа дарга Жаргалсайхан сэтгүүлчдийг ихээр гүтгэх боллоо.

Учир нь Цахилгаан тээвэр ХК-ны төсөв мөнгө түүний хувийн компанийн дансанд орж өөрийнх нь халаас түнтийж байгааг илчилсэн сэтгүүлч болон бусад тээврийн компаниудад өширхөн мэдэгдэл гаргах болжээ. Харин хэрэг явдал газар дээрээ түүний буруутай булхайтай үйл явдал улам илэрч байгааг анзаарах сөхөөгүй байгаа нь даанч харамсалтай. Нэгэн жишээ хэлэхэд саяхан Цахилгаан тээвэрт хийсэн аудитын шалгалтаар нилээдгүй зөрчил дутагдал илэрсэн нь өнгөрсөн хаврын гол дуулиан болоод байсан МИАТ гэх тодотголтой хэргээс ч илүү дуулиан тарих нь тодорхой болоод байх шиг. Цахилгаан тээвэр компаний удирдлага тэр дундаа Жаргалсайхан даргын идэж уусан мөнгө аудитын шалгалтаар хэрхэн илэрснийг тайлбаргүйгээр хүргэе. Энэ бүхнийг АТГ, Хурц дарга анхаарах буй заа