“Universe best songs” уралдааны анхны ялагчаар оюутан байхдаа тодорсон Ч.Цэлмүүнийг залуус андахгүй билээ. Тэрбээр “Зүрхэнд гэрэлтэх од” мюзикл, “Ээжийн дайсан” киноны гол дүрд тоглож хэн хүний танил болсон. Тэгвэл тэрбээр биотехнологич, хүнс судлаач мэргэжилтэй гэдгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй. Монгол Улсын эмнэлгийн мэргэжилтний чадавхийг дээшлүүлэх төслийн координатороор ажиллаж яваа хөдөлмөрч бүсгүй.

Сүүлийн үед шар хэвлэлээр түүнийг ганц бие ээж болсон гэх шуум дэгдсэн. Үүнд Ч.Цэлмүүн " Өрх толгойлсон эмэгтэй болоод хоёр жил гаруй болж байна. Хүүгээ хөхнөөс нь гаргаагүй байхад л нөхрөөсөө салсан. Анх удаа хувийн амьдралынхаа тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьж байгаа минь энэ. Нэгэн цагт ханилж явсан хүнээ би хэзээ ч муу хэлэхгүй. Хэн нэгэн надад тэр хүнийг муулж ярихыг ч тэвчихгүй. Тэр маань өөрийнхөө хүчээр амьдралаа босгож яваа мундаг залуу" гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.