Драмын театрын жүжигчин Б.Одончимэгийг кино сонирхогчид сүүлийн үед андахгүй таних болсон. "Том Толгойтын Романс" нэртэй инээдмийн уран сайхны кинонд гол дүр бүтээгээд үзэгчдээс чамгүй өндөр үнэлгээг авсан. Түүнийг өдгөө үзэгчид "эршүүд Одноо" хэмээх болсон нь "Аз жаргалын шок" кинонд бүтээсэн дүртэй нь холбоотой. Эршүүд бүсгүй маань бусдын гэр бүл үймүүлсэн хэргээр дуулиан тариад байна. Тодруулбал, "Намайг хайрла" кинонд гэрийн үйлчлэгчийн дүрийг бүтээжээ. Ингээд эзнийхээ үгээр эхнэрт нь гэнэтийн бэлэг барих үйл ажиллагаанд гол үүрэг гүйцэтгэгчээр томилогджээ. Гэтэл тэрбээр өөрөө халуухан туулай болж эхнэрийнх нь хартай занг хөдөлгөж орхидог гэнэ шүү. Жүжигчдээ гэж бүтээсэн дүрээрээ олонтаа цоллуулах юм даа.