МУСТА, жүжигчин Г.Ундармаагийн санаачлагаар хэрэгжүүлсэн "Итгэлийн Танхим” төслийн хүрээнд олон эмнэлгийн хүлээлгийн танхимыг тохижуулсан билээ.

Түүний сайн үйлсэд олон арван хүн, албан байгууллага, компани, найз нөхөд нь тусалсан гэдэг. Тэрбээр ч энэ тухайгаа байнга өөрийн цахим хуудаснаа нийтэлж баярлаж, талархсанаа илэрхийлдэг юм. Тэгвэл сүүлийн үед таагүй сэтгэгдэл өөрт нь очиж урмыг нь хугалаад байгаа гэнэ шүү. " Найзуудаа ийм бодолтой хүн байна. Миний орлого улсад төлсөн татвар Итгэлийн танхимд оруулсан мөнгө баримттайгаа байгаа. Бас ажлын тайлан бүгд цэгцтэй байгаа. Зовлонгоо тоочоод байх уг нь дургүй. Гэвч шаардлагатай бол цагийн гарз ч гэсэн яаж ажилласан зовлон жаргалаа хуваалцаж тайлангаа тавихаас. Жаахан гомдолтой л байна. За миний гомдож туних ч дүүрч..." гэв.

Уг нь жүжигчин бүсгүй маань УНТЭ-ийн ЯТТ-ийн 220 м2 талбай бүхий танхимуудыг шинэчлэн засварлаж, тохижуулсан. Мөн Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн зөвлөх поликлиникийн хүлээлгийн 225 метр квадрат танхимыг “Итгэлийн танхим” болгон өөрчлөсөн. Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн харьяа Баянхошууны салбар дахь амбулаторийн Хүүхдийн тасгийн гурван өрөөг тохижуулж засварласан юм. Өдгөө удахгүй дараагийн ажилдаа орох гэж буйгаа дуулгаад байсан билээ. Гэтэл сайн санаж бүтээхийн их хүсэлд тэмүүлэгдсэн түүний даль жигүүрийг муу үгээр тасдах ч гэж дээ.