УИХ-ын болон нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгууль өнөөдөр болж, хуулийн дагуу 22:00 цагаас санал хураалт дууслаа.

Энэ удаагийн сонгуульд 11 нам, гурван эвсэл оролцож байгаа бөгөөд Монгол Улсын 2 сая 4048 иргэн санал өгөхөөр сонгогчдын жагсаалтад бүртгэгдсэн. Удахгүй санал хураалтын урьдчилсан мэдээг СЕХ-ноос мэдээлэх юм.