Эцэг эхчүүдийн анхаарал болгоомжгүй байдлын улмаас бага насны хүүхэд түлэгдэж гэмтэх тохиолдол гарсаар байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэргэжлийн байгууллагууд сэрэмжлүүлэг хүргэдэг эцэг эхчүүдийн хайхрахгүй байдлаас амралтын өдөр л гэхэд хоёр хүүхэд түлэнхийн шархаа даалгүй нас барсан байна. Тухайлбал,

”ГССҮТөвийн хүүхдийн түлэнхийн төвийн тасагт эмчлэгдэж байсан хүүхэд нас барлаа” гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллага 07-р сарын 02-нд авч шалгахад: Баян-өлгий аймагт суух А /эм,2н/ нь 06-р сарын 22-нд гэртээ халуун усанд түлэгдэж гэмтэн хэвтэн эмчлэгдэж байгаад нас баржээ. Маргааш нь “ГССҮТ-д эмчлүүлж байсан хүүхэд нас барлаа” гэсэн мэдээлэл мөн цагдаагийн байгууллагад ирсэн. Баянөлгий аймаг Алтай суманд суух Н /эр.2н/ нь 06-р сарын 11-нд гэртээ халуун тогоотой усанд түлэгдэж гэмтэн тус төвд эмчлүүлж байгаад нас барсан байна. Дээрх хэргүүдийг Баянгол дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст шалгаж байгаа юм.

Тиймээс эцэг эхчүүд анхаарал болгоомжтой байж, бага насны хүүхдийг түлэгдэж гэмтэхээс сэргийлнэ үү.