Анх Киви хамтлагаас уран бүтээлийн гараагаа эхэлж DZ man-тэй хоолойны чадлаар сайхан нийлсэн дуучин Э.Энхзолыг дууг нь сонссон хүн бүр мэдэх биз ээ. Өдгөө тэрбээр “Яг түүн шиг” шоунд оролцож буй.

Нийт 10 дугаараар үзэгчидтэйгээ уулзах "Яг түүн шиг" шоу найм дахь дугаараа өчигдөр толилуулсан. Финалд өрсөлдөх эрхтэй үлдэх ёстой энэхүү дугаарт оролцогчид бэлтгэлээ маш сайн хангаж оролцсон. Энэ удаагийн дугаарт үзэгчид Э.Энхзолыг түрүүлэх байж гэж бодсон ч "од"гүй тэрбээр чадсангүй ээ.

Эсрэгээрээ гурван дугаарт түрүүлсэн Маралжингоо таван сая төгрөгийн эзэн болж, Н.Мөнхсоёл, С.Сарнай нар хасагдав. Э.Энхзолыг түрүүлээгүй болохоор хасагдах оролцогчдын тоонд багтаж хэмээн таамаглаж байтал харин түүнийг "аз дайрч" үлдэх нь тэр. Ямартай ч дугаарын ялагч болох "од"гүй Э.Энхзолыг маань "аз" дайрч финалд үлдлээ.