Анхдугаар чуулганаас өмнө МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна. Хуралдаанаар УИХ-ын даргаар хэнийг нэр дэвшүүлж, томилуулах тухай хэлэлцэж байгаа аж.

Ард түмний дийлэнхи олонхын саналыг хүлээсэн МАН-ын тухайд төрийн үйл хэргийг шударга үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдэж буй юм.

Тэгвэл МАН-ын хуралтай зэрэгцэн АН, МАХН-ын дарга нар З.Энхболд, Н.Энхбаяр хоёр мэдээлэл хийж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзаж, шаардлага тавина гэдгээ мэдэгдэв.

Харин МАХН-ын дарга Н.Энхбаяр “Сонгуулийг ингэж луйвардаж болохгүй. Ард түмэн Ардчилсан намд шүүмжлэлтэй хандаж болох ч ийм үр дүн гарна гэж байхгүй шүү дээ. МАХН ялагдсан байж болно. Гэхдээ луйврын шинжтэй асуудлууд их байна. Чуулганыг зарлахаас өмнө луйврын асуудлыг шийдэж, шалгах ёстой. Ерөнхийлөгч ийм луйвруудыг дэмжээд анхдугаар чуулганыг хуралдуулах захирамж гаргаж байгаа бол өөрөө энэ асуудлыг зохион байгуулсан гэсэн үг. Хэн ялах нь хамаагүй шударгаар л ял” гэлээ.