Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу 11:00 цагт эхлэх ёстой байсан УИХ-ын 7 дахь удаагийн анхдугаар чуулган эхэлээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ удаагийн сонгуулийн ирц хангалттай байж, иргэд сонгуульдаа идэвхтэй оролцсон. Мөн СЕХ сонгуулийг маш сайн зохион байгуулж, үр дүнг шууд дамжуулсан нь ололт байсныг дурьдав. Түүнчлэн үнэмлэхүй санал авсан МАН ирэх дөрвөн жилд зөв бодлого барьж, сайн ажиллахыг санууллаа.

Түүний дараа төрийн дуулал эгшиглэж, анхдугаар чуулган эхэллээ. Гишүүдийн ирц 100 хувьтай байна. Яг одоо СЕХ-ны дарга Ц.Содномцэрэн гишүүдийн асуултад хариулж байна.