Хямрал эхэлсэн гээд гоо сайхандаа анхаарахаа болих гэж үү? Тэгвэл их мөнгө үрэхгүйгээр өөрийгөө арчилах аргууд байна.

Нүүрний улайлтыг багасгах

Сүүг хэрэглэ. Нүүр тань улайгаад байвал сүүнд цэвэрхэн алчуур дүрээд алчуураа нүүрэндээрээ 10 минут байлга. Сүү арьсыг нь тайвшруулж, улайлтыг бууруулах болно.

Нүүрний толбыг арилгах

Будаг нүүрний толбыг тань арилгаж чадахгүй байна уу? Тэгвэл та өө дарагч кремийг хэрэглээд хэрэггүй. Танд ердөө өө дарагч харандаа л хэрэгтэй. Өө дарагч кремийг бүтэн нүүрэндээ түрхэх нь зардал их гарах болно. Тиймээс өө дарагч харандааг сонго. Гэхдээ крем пудрээсээ бага зэрэг цайвар өнгөтэй байвал зүгээр шүү.

Цагаан шүдтэй болох

Шүд цагааруулах үйлчилгээ бас нилээд төсөв танаас шаардана. Тэгхээр шүд цагааруулах бас нэг арга бий. Энэ бол үе үе хүнсний содоор амаа зайлж байх. Хэдэн удаа зайлсаны дараа шүд тань цагаарч байгааг та олж харах болно.
Түүнчлэн улаан, тод өнгийн уруулын будаг шүдийг цагаан болгож харагдуулдаг гэдгийг санаарай.

Нүдний эргэн тойрны хар хүрээг арилгах

Ядархаар нүдний доод хэсэг харалдаг. Харин үүнийг арилгах амархан арга бол дүрдэг цай. Та цайгаа дүрээд бага зэрэг усыг нь шавхаад нүдэндээрээ тавиарай. Энэ нь ядарсан арьсыг сэргээх болно.

Сормуусаа эргүүлэх

Сормуусаа дэрэвгэр болгомоор байна уу? Тэгвэл үсний сэнсээр сормуус эргүүлэгчээ 15 секунд үлээчих. Сормуус тань илүү дэрвэгэр болох бөгөөд удаан хэлбэрээ хадгална.

Нүүрээ цайруулах

Нүүрээ цайруулахыг хүсэж байвал тараг түрх. 3 удаагаас л та үр дүнг нь харах болно.

Гар хуурайших
Гар тань хуурайшаад, өнгөө алдаад байна уу? Тэгвэл төмс чанасан усаа битгий шууд асгачих. Харин гараа дүр. Гар тань булбарай зөөлөн болно.

Шингэн хөмсөгтэй
Хөмсөгдөө сэтгэл хангалуун бус байдаг уу? Хэтэрхий шингэн үү? Тэгвэл өглөө болгон босоод шүлсээрээ хөмсөгөө норго. Удалгүй та өтгөн хөмсөгтэй болно.