Элиот Прио гэх британи хүү Найробид зэвсэгт этгээдүүдэд барьцаалагдсан хүмүүсийн дунд ээж, эгчийнхээ хамт байжээ. Тэрээр АК-47 буу барьсан зэвсэгтэй эрийн өөдөөс "Та бол муу хүн. Биднийг суллаж явуул" хэмээн ууртайгаар хашгирсан аж. 
Харин өнөөх буутай эр түүнийг 6 настай эгч болон зугтахыг оролдоод хөлөндөө шархадсан ээжийнх нь хамтаар суллан явуулжээ. Энэ үед өнөөх зэвсэг барьсан эр хүүхдүүд шоколад өгөн "Намайг уучлаарай ... Бид мангас биш шүү" гэж хэлээд явуулсан гэнэ.