​Сайн байн уу та бүхэнд өдрийн мэнд. Би энд өөрийнхөө бүтэлгүй амьдралын талаар зөвөлгөө авахыг хүссэн юм. Би эхнэртэйгээ 2 курс төгсөөд танилцаж үерхэж эхэлсэн манай эхнэр надаас 2 дүү.

Би сургуулиа төгсөөд ажилд орж эхнэрийнхээ сургалтын төлбөр гээд ойр зуурын хэрэгцээнд нь цалингаа зарцуулж эхнэрээ сургууль төгстөл нь хүлээж, төгсөнгүүт нь 7н сард бид хөөрхөн хүүтэй болсон. Энэ үед би хичнээн жаргалтай байсан гээч. Аав болох мэдрэмж хүүгээ хараад баярын нулимс унагаж зогссон тэр мөчийг би санаж байна. Аз жаргалтай байсаан бид 3. Өөрсдийн орон гэр байхгүй байсан учир би байшин барих санаа төрж хүүгээ төрсний дараагаас байшингаа барьж эхэлсэн. Өглөө ажилдаа явж орой нь байшин барьж цалингийн зээл авж материал авч үлдсэн жоохон хэдээ гэр бүлдээ зарцуулж байлаа. Эхнэр энэ үед гэртээ байх уйтгартай байна гэж үгэлж эхэлсэн би хүүтэйгээ өдөржин хамт байхыг хүссэн ч чаддаггүй байлаа. Ганцаараа барьж байсан болохоор их удаан барьж байсаан бас дээр нь давруун хүсэлдээ дийлдээд 2 давхар байшин барьж байлаа. Эхнэр сав л хийвэл мөнгө нэхэж их хэцүү байсан, өвөл болж бид 3 хадмынд байх болж эхнэр уураа хүрэхээр зайл гэж гэрээсээ хөөнө, өвөл 12 сард машин дотроо 7-с 10 хонож цагаан сараар хүртэл машиндаа хонож байсан даа. Би ажилдаа явж бас дээрээс нь мэргэжил дээшлүүлж сурч байлаа. Эхнэр хүүг минь 6н сард хүрхээд ажилд ормоор байна гэж үгэлж эхэлсэн. Би таньдаг хүнээр ярьж байгаад ажилд мэргэжилээр нь орууллаа. Эхнэр ажилд оронгуутаа 7 хоноод ажлыхантайгаа караоке орж эхлсэн. Би ч ажилдаа түүртэн орой хоолтой хоолгүй унтаад өгдөг байсан. Хүүгээ үнсээд л ажилдаа явж байлаа. Эхнэрийн шоудалт ихсэж сард 3-4 шоудаж эхэлсэн. Би ч ээж аавд нь хэллээ танай охин архи уугаад байна, ихдээд байна гээд л хэлдэг байлаа. Би ч сүүлдээ хартай тэнэг мөнгөгүй ааш муутайгаар хадмууд дуудаж эхэлсэн. Би олсон хэдээ гэр бүлдээ л зориулж өөртөө ч хувцас авалгүй оюутан байхдаа өмсөж байсан хуцастайгаа л гүйгээд байлаа. Эхнэр ч олсон хэдээ шоу ар гэртээ зориулаад дуусгаж байсан даа. Эхнэр шөнө 3 цагт ирдэг боллоо. Нэг удаа хүүдээ тоглоом авах гэсийм мөнгө гэхэд нь өөртөө байсан бүх мөнгө өгтөл орой нь байдгүй ээ. Маргааш өглөө нь дотуур хувцас, халаасанд нь хүүд тоглоом авна гэсэн мөнгө байхгүй энэ үеэс миний итгэл үнэхээр үгүй болсон. Эхнэртэй үнэхээр гомдож ахд нь хэлтэл ах нь уучилчихаа хүн алдаж болно ахиад тэгэхгүй гэж байна гэхэд би хүүгээ бодоод уучилсан ч урьдных шигээ хайрлаж чадахгүй байсан гэсэн ч эхнэр гадан буурахгүй сард 3-4 шоудсан хэвээрээ байсан. Хамгийн сүүлд эхнэр ажлыхантайгаа амралтанд яваад шөнө 4-н цагт ирэхэд нь уурлахад дуугүй манай гэрээс зайл чам шиг арчаагүй эр хүн байдгүйн гээд гэрээсэээ хөөв. Би ч ажлаа хийнгээ байшингаа барьж дууслаа эхнэр ажлыхантайгаа идсэн уусан зургаа интернэтээр тавьж байлаа. Гэрээс нь хөөгдснөөс 20 хоног хүүгээ хараагүй учир хүүгээ санаад тэсэхгүй шөнө гэрт нь ортол орондоо аз жаргалтай хүн мэссеж бичээд хэвтэж байхад нь утсыг нь булааж аваад унштал ажлынхаа залууг хайраа үнсье маргааш уулзъя энэ тэр гээд бичилцэж байсан мессэжийг нь уншдаг юм байна. Яаж байгаан бэ гэтэл би чамаас салсан биздээ одоо энэдээс зайл гээд хөөхөд өөрийн эрхгүй нулимс гарах гэж байсан. Би тэвчиж нулимсаа үзүүлээгүй гарсан даа. Одоо хүүгээ үнэхээр их санаж байна намайг мөнгөтэй сайн явахад найз нөхөд гээд байсан хүмүүс бүгд байхгүй, би ганцаараа уйлж ууж сэтгэлээр унаж хэд хоног явсандаа. Надад байгаа нь миний барьсан байшин машин 2 л үлдсэн дээ. Ээж аав тайвшруулж байгаа ч хүүгээ санаад байх юм. Эмэгтэй хүнд итгэх итгэл алга болсоон одоо. Би амьдралаас аз заргалтай элэг бүтэн амьдралыг л хүссэн юм…