Жүжигчин Д.Пүрэвсүрэн загвар өмсөгчөөр илүүтэй танигдсан. Эхэлж танигдсан мэргэжлээрээ нь түүнийг мэргэжлийн жүжигчин биш хэмээх нэгэн байдаг. Тэгвэл тэрбээр СУИС-ийг жүжигчний мэргэжлээр төгссөн. "Найм дахь" гариг хамтлагийн 10 жилийн дурсамж дууны клипэнд гэнэн хонгор охины дүрээр үзэгчдийн танил болж байсан билээ.

Өдгөө түүний бүтээсэн дүр болгоныг үзэгчид андахгүй мэднэ. "Гоёлын даашинз", "Ларьдма", "Гэр" олон ангит кино, "Цасан охин", "Боолын гэрээ", Мөнгөний гахай" зэрэг нийтдээ 10 гаруй дэлгэцийн бүтээлд тоглож, 30 гаруй клип, долоон жүжигт тогложээ.

Топ модель маань өдгөө гурван хүүхдийн ээж болсон бөгөөд иогоор хичээллэж гоолиг биеэ хадгалж яваа. Сүүлийн үед цахим хуудсаа хөтлөхөө больсон түүний энэ зуны гоёл нь гэнэ шүү.