Баяр наадмын өдрүүдэд буюу энэ сарын 10, 11-нд Замын цагдаагийн газрын ЖШУХ-д 632 дуудлага хүлээн авчээ. Үүнээс зам тээврийн ослын 435 дуудлага бүртгэгджээ.

Нийт дуудлагын 19 нь гэмт хэргийн шинжтэй, нэг хүний амь нас хохирч, 32 хүн хүнд, хөнгөн гэмтсэн байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон зургаан жолооч, нэг явган зорчигч, нэг хүүхэд зам тээврийн осолд өртжээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 30 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.

Иймд замын цагдаагийн газраас жолооч нартаа замын хөдөлгөөний дүрмээ баримталж оролцохыг анхааруулж байна.