Тулгар төрийн 2225 жил, Их Монгол улс байгуулагдсаны 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа өндөрлөлөө.Зургаагийн даваанаас одоогийн байдлаар зургаан харцага цолтон төрлөө.

-Начин цолны болзол хангаад байсан аймгийн арслан Х.Гантулга

-Начин цолны болзол хангаад байсан аймгийн арслан Н.Жаргалбаяр

-Начин цолны болзол хангаад байсан аймгийн арслан Б.Бат-Өлзий

-Начин цолны болзол хангаад байсан аймгийн заан Д.Бат-Эрдэнэ

-Улсын начин Т.Баасанхүү

-Улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагва