Гэрэл зургийг www.mpa.mn-c ашиглав

Тулгар төрийн 2225, Их Монгол улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн хүчит бөхийн барилдааны долоогийн даваа өндөрлөлөө. Тун удахгүй наймын даваа эхэлнэ.

Шөвгийн наймд:

  • Архангай аймгийн Булган сумын харьяат, улсын начин Рэнцэнбямбын ПҮРЭВДАГВА улсын гарьд Б.Гончигдамбаар долоо давж, УЛСЫН ЗААН цолны болзол хангалаа. Ийнхүү тэрбээр төрийн их баяр наадамд анх удаа шөвгийн наймд шалгарч байна.
  • Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Монгол Улсын заан Чимэдрэгзэнгийн САНЖААДАМБА шинээр улсын харцага цолны болзол хангасан Т.Баасанхүүгээр долоо давж, шөвгийн наймд шалгарч үлдлээ. Тэрбээр ийнхүү Төрийн их баяр наадамдаа дөрөв дэх удаагаа долоо давлаа.
  • Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, улсын арслан Энхтөгсийн ОЮУНБОЛД улсын заан Б.Батмөнхөөр долоо давав.
  • Увс аймгийн Ховд сумын уугуул, улсын арслан Намсрайжавын БАТСУУРЬ шинээр улсын харцага цолны болзол хангасан, Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, аймгийн заан Д.Бат-Эрдэнээр долоо давав.
  • Увс аймгийн Давст сумын харьяат, улсын арслан Пүрэвийн БҮРЭНТӨГС шинээр улсын харцага цолны болзол хангаад буй, Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат, аймгийн арслан Х.Гантулгаар долоо давлаа.
  • Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Монгол Улсын аварга Гунаажавын ЭРХЭМБАЯР шинээр улсын харцага цолны болзол хангаад буй, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, аймгийн арслан Б.Бат-Өлзийгөөр долоо давлаа.