Тулгар төрийн 2225, Их Монгол улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн хүчит бөхийн барилдаанд Архангай нутгийн хүчтэнгүүд үзүүр түрүү буулаалдахаар үлдлээ.

Тодруулбал, есийн даваанд Архангай аймгийн Булган сумын харьяат, улсын өсөх идэр начин Р.ПҮРЭВДАГВА улсын арслан Н.Батсууриар ес давж, МОНГОЛ УЛСЫН АРСЛАН цолны болзол хангалаа. Түүнд МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар Арслан цолыг олгож, энгэрийн тэмдгийн гардууллаа.

Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Монгол Улсын заан Ч.САНЖААДАМБА улсын аварга Г.Эрхэмбаяраар ес давж, МОНГОЛ УЛСЫН АРСЛАН цолны болзол хангав.