Үндэсний их баяр наадамтай холбоотойгоор Хүй долоон худаг руу "RAILBUS" үйлчилж эхлээд байна. Тодруулбал, энэ сарын 14-нийг хүртэл Дүнжингарав худалдааны төв, Дунд голын зогсоолоос "RAILBUS" Хүй долоо худаг руу 500 төгрөгөөр үйлчилж байна. Мөн Давааны өртөөний төмөр замын буудлаас Морь барианы газар хүртэл их багтаамжийн таван автобус наадамчдад үнэ төлбөргүй үйлчилж байна.
Баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн /хотын доторх болон хот орчмын/ 82 чиглэлд, зуслангийн гурван чиглэлд их багтаамжийн тав, нийт их багтаамжийн 654 автобус үйлчилгээнд явж байна.
Хүй долоо худагт өнөөдөр Уяачдын баяр болж байгаа. Тиймээс хотын төвөөс буюу МУБИС-ийн автобусны буудлаас их багтаамжийн 20 автобус, 3, 4-р хороолол, 7 буудал, 5 шар, ХМК, "Офицеруудын ордон гэсэн таван цэгээс тус бүр нийт 20 микро автобус үйлчилж байна.