Төрийн их баяр наадмын өмнөхөн Ерөнхий сайдаа томилсон Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж наадмын дараахан буюу АСЕМ-ын өндөр дээд түвшний 11 дэх удаагийн уулзалт өндөрлөсний дараагаас шинэ засгийн газрыг бүрдүүлж сайдуудыг томилно гэж мэдэгдсэн юм.

Наадам өндөрлөмөгц АСЕМ-иийн хурлуудтай залгасан Засгийн газрын гишүүд энэ сарын 13-17-ны өдрүүдэд энд тэндээс айлчлан ирэх гадаадын зочид төлөөлөгчдийг угтан авах гээд цагийн шахуу хуваарийн дагуу ажиллаж байна.

Харин шинэ засгийн газрынхан ирэх долоо хоногоос буюу энэ сарын 18-наас амсхийх завтай болж ажлын ачаалал нь хөнгөрөх тул Ерөнхийлөгч тэр үед Монгол улсад хэдэн яамыг хэн гэдэг хүнээр удирдуулах, хэн хэнийг салбарын сайдаар томилох асуудлыг хэлэлцэхээр болжээ.