Монголын мисс, мистер-2011” тэмцээний “Модель мисс” өргөмжлөл хүртсэн Соко буюу Солонго гоо сайхан, хүч тамирын спорт гэлцдэг бодибилдинг, фитнессээр арав гаруй жилийн турш хичээллэж буй нэгэн. Зүс царай, биеийн галбираар өнөө цагийн миссүүдийг ч өмнөө гишгүүлэхгүй үзэсгэлэн төгөлдөр Соко Испани улсад урлгйин их сургуулийг уран зураач мэргэжлээр төгссөн бөгөөд Монголд бизнесийн удирдахуй ухааны магистер хамгаалсан. Сайхан бүсгүй маань Испанид суралцаж байхдаа гоо сайхан болон нүүр будалтаар сурч төгссөн гэдэг.

“Би чинь фитнесс модель хүн бас эмэгтэй хүн шүү дээ. Дандаа л гэдэсний ч юмуу ярзайсан, ялгарсан булчин харуулна гэж юу байхав. Гадаадын фитнесс моделиуд янз янзаар л зургаа авахуулдаг. Манайхан болохоор л “Пүү, паа” болоод байдаг. Эзэн нь ичээгүй байхад миний өмнөөс ичиж цагаа үрээрэй дээ” хэмээж өөрийн хагас нүцгэн зургаа оруулж байсан билээ. Тэгвэл өдгөө бүрэн нүцгэн зургаараа нүүр номоо чимлээ.