АНУ-ын Морган хотын цагдаагийнхан гэртээ химийн бичил лаборатори ажиллуулдаг нэгэн эр тотийг арай л болгосон байхыг олж мэдэн амьтан хамгаалах газар ханджээ. Гэрээр нь дүүрэн химийн бодисууд байдаг тус газар хөөрхий тотины хамаг өд сөд унаж нүцгэрчээ. Одоо хөөрхий амьтныг тухайн хорт газраас авч явсан бөгөөд өд сөд нь эргэн төлжиж байгаа аж.