Мэргэжлийн жүжигчин биш ч гэлээ нэлээдгүй кинонд тоглож олны танил болсон О.Цэнгэл хайрандаа умбаж яваа. “Universe best songs”-ийн шилдэг оролцогчдын нэг болох Э.Мишээл түүнд сүйн бөгж бэлэглэсэн.

“Надаар хоол хийлгэж идэхдээ биш надад хоол хийж өгөөд инээмсэглээд идэхийг минь харах, надаар массаж хийлгүүлэх биш миний нурууг илж, үсийг минь зөөлөн илбээд тайван унтахыг минь харах тэрний хамгийн их аз жаргал нь гэсэн" хэмээн хайртыгаа магтсан бүсгүй маань Монголынхоо далайн эрэг дээр нүцгэлсэн зургаа олонд сонирхуулж "Гадаад цаашаа Монголдоо ингээд жаргаж байна" гэв.