УИХ-ын нэгдсэн чуулган 21:40 цагт эхэллээ. Хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэх юм. Яг одоо Ерөнхий сайд

  • Монгол Улсын Шадар сайд – У.Хүрэлсүх
  • Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга – Ж.Мөнхбат
  • Байгаль орчин, аялал жуулчлалын сайд – Д.Оюунхорол
  • Батлан хамгаалахын сайд – Б.Бат-Эрдэнэ
  • Гадаад харилцааны сайд – Ц.Мөнх-Оргил
  • Сангийн сайд – Б.Чойжилсүрэн
  • Хууль зүй, дотоод хэргийн сайд – С.Бямбацогт
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд – Н.Номтойбаяр
  • Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд – Ж.Батсуурь
  • Зам, тээврийн сайд – Д.Ганбат
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд – Ц.Дашдорж нарыг томилох саналтай байгаагаа хэллээ.

Яг одоо УИХ дахь АН-ын бүлэг санал дүгнэлтээ хэлж байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.