УИХ-ын 64 гишүүн санал хураалтад оролцсноос 61 буюу 95.3 хувь нь дэмжснээр У.Хүрэлсүхийг Шадар сайдаар, Ж.Мөнхбатыг ЗГХЭГ-ын даргаар, Д.Оюунхоролыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилов. Мөн УИХ-ын 64 гишүүн санал хураалтад оролцсноос 58 буюу 90.6 хувь нь дэмжснээр Б.Бат-Эрдэнийг Батлан хамгаалахын сайдаар томилсон. УИХ-ын 63 гишүүн санал хураалтад оролцсноос 59 буюу 93.7 хувь нь дэмжснээр Ц.Мөнх-Оргилыг Гадаад харилцааны сайдад томилов. Мөн Б.Чойжилсүрэн гишүүнийг Сангийн сайдад томилох эсэхэд санал хураалтад УИХ-ын 61 гишүүн оролцсноос 58 буюу 95.1 хувь нь дэмжснээр Б.Чойжилсүрэнг Сангийн сайдаар томилсон юм. Үүний дараа Хууль зүйн сайдад С.Бямбацогтыг томилох эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал,

УИХ-ын гишүүн О.Баасанхүү АТГ татан буулгах хэрэгтэй гэсэн байр суурь илэрхийлсэн бол УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, "Бичмэл хуулийг амьд хууль болгох нь зүйтэй. Амьд хууль гэдэг бодитоороо амьдрал дээр хууль хэрэгждэг байхыг хэлнэ. Хуулийг хэрэгжүүлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцдог байх ёстой

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Гадаад орнуудад сайд нарын мэргэжлийн төвшингийн асуудлаар ярилцаж байхад гурван зүйлийг ярьдаг юм байна. Соригдож, итгэл даасан, бэлэн байх хэрэгтэй гэдэг юм билээ. С.Бямбацогт Хууль зүйн байнгын хороонд ажиллаж байсан, бүлгийг ахалж байсан хуулийн гэдэс дотрыг мэдэх хүн. Тиймээс хуулийн салбарт шинийг санаачилж, болохгүйг байгааг нь болгох хуулийэ төсөл оруулж ирээрэй.

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Эдийн засгийн хямралтай үед энэ албан дээр лчиж байна. Бизнесийн эрх зүйн орчинд онцгой анхаарах хэрэгтэй. Улс төржилт их байгаа болохоор бизнесийн орчинд саад учруулж байна. Мөн битгий улстөржөөрэй.

Ерөнхий сайдад хандаж хэлэхэд дөрвөн сайдын нэрийг удахгүй оруулж ирнэ. Давхар дээлгүй, мэргэжлийн бус хүн томилоорой.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нэр дэвшигч С.Бямбацогтод хандаж Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулин дээр хамтарч ажиллана гэдгээ хэллээ. Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан, "Та сөрөг хүчний сэтгэлгээгээ халах хэрэгтэй. Мөн гэрч хохирогчийг хамгаалах орон зайг хэрхэн хамгаалах вэ гэдгээ тогтож хараарай. Сөрөг хүчнийг эсрэг цагдааг бороохой болгож ашиглав аа. "Эрдэнэт" үйлдвэрийн асуудлыг шалгах ажлын хэсэг байгуулах хэрэгтэй" гэв.

УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэлсний дараа С.Бямбацогт гишүүнийг Хууль зүй, дотоод хэргийн сайдад томилох эсэхэд санал хураалаа. Санал хураалтад УИХ-ын 59 гишүүн оролцсноос 59 буюу 94.9 хувь нь дэмжснээр С.Бямбацогтыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилов.

 

УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд С.Бямбацогт намтар:

Төгссөн сургууль, мэргэжил

1982 - 1992 онд Ховд аймгийн Жаргалант сумын 2-р 10 жилийн сургууль

1997 - 1999 онд Санхүү эдийн засгийн дээд сургууль Эдийн засагч

2002 - 2005 онд Нидерланд Улсын Маастрихтын Их сургууль Эдийн засагч

2009 - 2014 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.

Эрдмийн зэрэг, цол

Бизнес удирдлагын магистр

Ажилласан байдал

1998 - 2000 онд "Ховдын өргөө" ХХКомпаний ерөнхий захирал

2000 - 2006 онд "Нью Прогресс" ХХКомпаний захирал

2006 - 2008 онд "Нью Прогресс" группын Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга

2008 онд "Нью Прогресс" группын Ерөнхийлөгч

2008 - 2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2012 - 2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2013 - 2016 онд Монгол Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга

2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

Шагнал

2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль

2005 онд Үйлдвэр, худалдааны тэргүүний ажилтан

2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль

2008 онд Алтангадас одон

2014 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон