Газын зурвасын Беит Лахиа хотод 15 настай Ахмед Собох болон 14 настай Тала нар гэрлэлтээ батлуулжээ. Сүйт хархүү Ахмедийн хувьд аавынхаа хамтаар гудамж талбай цэвэрлэдэг ажилтай нэгэн. Түүний өдрийн цалин 5 доллар аж. 

Шинэхэн хосууд аавынхаа 3 өрөө байранд бусад 9 хамаатны хамт нэгэн дээвэр дор амьдрах юм. Лалын шашинтнуудын хувьд гэрлэлтийн нас нь бусад орнуудаас харьцангүй залуу бөгөөд энэ нь дэлхийн зарим нэг хүний эрхийн байгууллагааас ихээхэн шүүмжлэл хүртдэг билээ.