Жүжигчин, Топ Д.Пүрэвсүрэн Монголын сайхан бүсгүйчүүдийн жагсаалтад зүй ёсоор багтдаг чадварлаг эмэгтэй. Тэрбээр гурван хүүхдийн ээж болсон ч гоолиг хэвээрээ байгаа. Бүсгүйчүүдийн тулгамдсан асуудал болох жирэмсэн байхдаа жин нэмэх асуудлыг тойрч гардаг нэгэн гэхэд буруутахгүй ээ.

Бага хүүгээ төрүүлчихээд иогаар хичээллэсэн. Тэгвэл мэргэжлийн иогийн багш болсон гэнэ шүү. Энэ тухай түүний суралцдаг иогийн багш "Багшийн эрдэм шавьд гэдэг дээ. Миний мундаг суралцагч нараас минь багш болон гарсаар Йогачид улам олуулаа боллоо Багш гэдэг нь багшийнхаа энергийг цааш үргэлжлүүлэхийн нэр юм. Олон сайхан хүнд тэр сайхан энергиэ түгээгээрэй гэж хүсэн ерөөе" гэв.