өнөөдөр өглөө 9 цагийн орчимд нэгэн үл таних эмэгтэй нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт буюу 7 дугаар хорооллын Хангай хотхоны 502-р байрны дээвэр дээрээс үсрэн амиа хорлохыг завдсан хэрэг гарчээ.

Хэргийн газар холбогдох албаныхан ирсэн бөгөөд Онцгой байдлыг аврах ангийнхан хэргийн газар ирж эмэгтэйг аварсан гэсэн мэдээлэл байна. Онцгой байдлынхан шуурхай ажилласнаар дээврээс үсэрсэн эмэгтэй аврах гудас дээр унан амийг нь аварсан аж.

Энэ хэргийн талаар одоогоор тодорхой мэдээлэл ирээгүй байгаа юм.

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.