Зайрмаг гэдэг амттан моодноос хэзээ ч гарахгүй байхаа тиймээ. Энэ удаа маш амархан, аманд ороод ууссан амтат зайрмаг хийж сурцгаая

Орц:

Чихэртэй аарц -250гр
Хуурай крем 1 уут
Сүү 200мл
Зөөхий 4 \амны\ халбага
Орео пичень 1 бүтэн
Ванилин сахар 1 уут

Хийх аргачлал:

1. Хуурай крем дээр сүү хийгээд өндөр хурдаар өтгөртөл миксэрдэнэ
2. Крем дээрээ 4 халбага зөөхий хийнэ
3. Мөн тасалгааны хэмд зөөлөрсөн чихэртэй аарц хийгээд миксэрдэнэ
4. Ореог дурын аргаар бутлаад крем дээрээ хийгээд сайтар холиод хутгана
5. Зайрмагны хэлбэртэй тусгай савтай бол савандаа хуваагаад хийнэ
6. Хөлдөөгчинд 4 цагаас дээш байлган хөлдөөнө
7. Хэвнээс салгахдаа ширээн дээрээ хэд хэд цохиод хөндийрүүлээд салгаарай
8. Ингээд таны хийсэн амтат зайрмаг бэлэн боллоо.

 

Эх сурвалж: Bayan kitchen хуудас