Насжилт дууссан микро автобус өнөөдрөөс эхлэн нийтийн тээврийн үйлчилгээнд явахгүй юм. Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээнд 214 микро автобус үйлчилдэг байна. Тэдгээрийн 170 нь 2003 онд үйлдвэрлэгдсэн, насжилтын хугацаа дууссан байдаг ажээ.

Тиймээс нийтийн тээврийн үйлчилгээний аюулгүй байдлыг хангах зорилгоор дээрх тооны микро автобусыг шугамнаас шууд хасахаар болсон юм. Уг шийдвэрийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-ээс эхлэн хэрэгжүүлэх байсан ч түр хугацаагаар хойшлуулж өгөх хүсэлтийг холбоодын зүгээс гаргаснаар хойшлуулжээ. Үүний оронд нь дунд оврын автобус үйлчилгээнд гарч алслагдсан гэр хороод руу үйлчлэх юм. Цаашдаа нэмж Хятад улсаас дунд оврын автобус оруулж ирэн нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлнэ.