“Сангийн юм сандайлаад байгаарай” гэсэн нэртэй нэлээн дээхэн үеийн шог зураг байдаг даа. Их л турж, эцсэн нэгдлийн морин дээр арван хэдүүлээ сундалдчихсан зураг. Өгүүлэх гэсэн гол санаа нь уналга муутай нэгдлийн морь биш улсын өмч яаж тантан болдогт л байгаа юм. Хэн дуртай нь эзэн сууж болдог, харин хариуцлага хүлээх болохоор мултарч чаддаг тийм л эд улсын өмч байдаг. Манай хэдэн улсын өмчит үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн нийтлэг төрх юмдаа. Харин үүнийгээ “саалийн үнээ” гэж цоллох нь бий. Сайндаа ч аваагүй энэ нэрийн хамгийн том төлөөлөл нь Эрдэнэт.

 

Эрдэнэ түйлдвэрт бүх зүйл улс төрөөс хамааралтай. Ялсан намын хүн даргаар нь очино. Дарга ганцаараа очихгүй ээ, бас нэг намын гишүүнээ, найзыгаа, төрсөн гарснаас эхлээд төрөл садангийнхаа хүмүүсийг аль гарын үсэгтэй, гайгүй сайн унацтай месть дээр тавихаа бодно. За тэгээд ажил гүйцэтгэхгэрээ, тоног төхөөрөмж, эд материалын хангалтаас эхлээд элдэв шахаа тус бүр эзэнтэй. Асар том агуулах нь бараа материалаар пиг чихээтэй. Бүр бэлгэвч хүртэл хэдэн жилийн нөөцтэй овоолсон байсан гэх онигоо ч юм шиг яриа гарах билээ. Агуулах тэр чигээрээ хэнд ч хэрэггүй хогоор дүүрэн. Авсан үнийг нь харахаар зах зээлийн ханшаас хэд дахин илүү үнээр энэ агуулахад ирсэн байдаг. “Нэг тонны жинтэй төмөр бутлагчийг мөн хэмжээний алтан бөмбөлөгний үнээр шахдаг” байсныг манай хэвлэлийнхэн бичиж л байсан. Ийм л ил тод улаандаа гарсан луйврыг эцэс болгох боломж Эрдэнэтэд одоо л ирж байна.

 

Эрдэнэт үйлдвэр дэх Оросын мэдлийн 49 хувийг Монголын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж худалдан авсныг зарласан. УИХ-ын сонгуулийн дуулиан, шинэ Засгийн газрын сайдуудын шуугиантай хамтзохион байгуулалттай улс төржүүлээд л байгаа болохоос биш Монголд ашигтай арилжаа л даа.

 

Айлд тавьсан мал өсдөггүй гэдэг шиг хүйтэн хөндий ханддаг, хүний сэтгэлтэй манай дарга нараас болж ашиггүй ажилладаг байсан он жилүүд одоо эцэс болох биз, Эрдэнэтэд. Хувийн компани өмчөө ариглан гамнана, ашиг олохыг бодно. Ядаж л Эрдэнэтийн бүх худалдан авч буй бараа үйлчилгээний хэмжээ, үнэ, ямар компани гүйцэтгэсэн, хэний гарын үсгээр арилжаа явагдсаныг хөндлөнгийн аудитаар шалгуулж, ил тод зарладаг болно шүү дээ. Хуучин бол Орос, Монголын хамтарсан төрийн аудитын байгууллага арван жилд нэг удаа шалгалт хийдэг байлаа. Харин жилдээ нэг удаа ордог хөндлөнгийн аудитын байгууллагыг Эрдэнэтийн ТУЗ-ийн дарга нар өөрсдөө сонгон шалгаруулдаг байсан юм. ТУЗ гэдэг нь бас л манай төрийн өндөр албан тушаалтнууд л даа. Өөрсдийнх нь зүтгүүлсэн хүн, шахсан бизнес нь тэнд байхад юу боллоо гэж үнэн зөвөөр нэлүүлж дүгнүүлэх билээ тэд.

 

Харин одоо бол хувийн компани өөрийн хяналтыг тавиад ирэхээр мөн ч их шуугиан үүснэ дээ. Яагаад гэвэл дээрх бүх булхай луйвар ил болно. “Тэр хүн ийм үнээр нийлүүлж байхад надад яагаад ийм гоё юмнаасаа хүртээсэнгүй вэ” гэж заргалдах нь ч гарч ирнэ. Таньж мэддэгүүд нь шуугиад эхэлнэ. “Эрдэнэтэд 10 жилийнх нь принтерийн хор шахсан энэ компани чинь тэр даргынх ньэ хнэрийнх юмшүүдээ” гээд зарлахад дарга бас хүн юм хойно нүүр нь халуун оргино биздээ. Аягүй бол хагас мөнгийг нь буцааж үйлдвэрт тушаах ч юм билүү. Ингэж чадвала шигнь Эрдэнэтийн ажилчдад, өгөөж нь улсын төсөвт л ирнэ.

 

Тиймээс Оросуудад байсан Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг авсан үндэсний аж ахуйн нэгжид хандан хэлэхэд “Өөрөө л авахгүй бол өрөөлд өгөхгүй, тэрэн дор бол тэндээ ялзраад муудаад зэврээд сөнөг” гэсэн бодолтой хэсэг бүлэг хүмүүсийн элдэв дайралт, шантааж, матаасанд бүү авт. Эрдэнэтэд энд өгүүлснээс их идээ бээр бий, тэр бүхнийг цэвэрлэх үүргээ биелүүл гэж захья.

www.mminfo.mn