МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан яг одоо Төрийн ордоны А танхимд болж байна. Тус хуралдаанаар дэд сайдуудын асуудлыг хэлэлцэж байгаа аж. Мөн агентлагийн дарга нарын томилгоог ч ярилцаж магадгүй гэсэн мэдээлэл байгаа юм. Дашрамд, дуулгахад маргааш Засгийн газрын ээлжит хуралдаанаар дэд сайд нарын нэрсийг оруулна гэсэн мэдээлэл байгаа юм. Дэд сайдуудын нэр эхнээсээ тодорсон байгаа бөгөөд хоёр дэд сайдын нэр тодорхой болжээ. Тодруулбал, Зам тээврийн яамны дэд сайдад “Шилэн Цогоо” буюу Б.Цогтгэрэл, Хууль зүйн дэд сайдад МАН-ын Бүлгийн хуульч Б.Энхбаяр нарын нэрс тодорсон бөгөөд тэднийг асуудалгүй томилогдоно гэдгийг эх сурвалж хэллээ