Сайн байна уу би нэг зүйл асуух гэсэн юм аа. Би гэртээ сургуулийн насны 2 хүүхэд, 1 ой ч хүрээгүй байгаа үрсүүдээ хардаг. Залуу насандаа ажил төрөлтэй сайхан л явлаа. Одоо нас 36 гарчихсан. 6 настай сургуульд орж байсан юм эгчийгээ дагаад тийм болохоороо үеийнхэнээсээ эрт төгсөж эрт ажил хийж эхэлсэн. Нөхөртэйгээ оюутан байхаасаа л үерхэж эхэлсэн тэгээд анхны хүүхдээ гаргаад л гурван маамуутай болчихсон.

Гэтэл нөхөр маань сүүлийн үед байнга л фэйсбүүкт байж байх юм. Тэгсэн чинь нэг хүүхний зураг болгон дээр шахуу "Чи яагаад ийм сайхан юм бэ" гээд биччихсэн байх юм" найз нь юм болов уу гэтэл би ёстой танихгүй эмэгтэй байна. Тэгээд тэрэнтэй уулздаг бололтой. Чатаар юм бичсэн байна тэрийг нь унших гэж байтал хүүхэд уйлаад тэгээд уншиж чадаагүй. Өчигдөр орсон чинь тэр чатаа устгачихаж. Би уг нь нээх тэгж шалгаж, хардаж сэрдээд байдаггүй л дээ. Тэр хүний пост надад харагдаад тэгээд сэтгэгдэл дээр нь манай хүн тэгж бичсэн байхаар нь бүүр хараад гайхаад л нөхрийнхөө фэйсбүүкийг нээлттэй байхаар нь орж үзсэн. Тэр эмэгтэйн миний найзтай найз юм байна тэгээд л надаа харагдаж. Би одоо яах уу?