Хэзээний гал цогтой Дуучин Т.Ариунаа бага байхдаа "галзуу" бус ихэд даруухан охин байсан гэнэ. Тэрбээр 1967 оны гуравдугаар сарын 15-нд Улаанбаатар хотноо төрсөн. Багаасаа хөдөлмөрч, дуу дуулах дуртай нэгэн байжээ.

Нийслэлийн 52 дугаар дунд сургуульд сурч байх үеэсээ л олны танил болж. Сурагч байхдаа хүүхдийн дууны нэрт зохиолч Л.Галмандахын удирдлага доор бэлтгэл, сургуулилт хийж, “Нарны дуулал” хамтлагт гоцлол дуучнаар дуулж байжээ. Анх 15 настай байхдаа “16 нас” хэмээх анхны дуугаа дуулснаар “од” болох замнал нь эхэлсэн гэдэг. Улмаар энэ дуу нь нэг жилийн дараа Монголын радиогийн “Алтан фонд”-д орсон аж.

Ийн багаасаа авьяасаа нээсэн Т.Ариунаа өдгөө олны хайр хүндлэлийг хүлээсэн дуучин болсон. Түүний наймдугаар ангид сурч байх үеийнх нь гэрэл зургийг та бүхэндээ сонирхуулж байна.