Сайн байцгаана уу? Нэг зүйлээс болоод энэ захиаг бичиж сууна. Би 5 хүүхэдтэй айлын 2 дахь охин. 4 охин ганц хүүтэй айл. Миний хүүхэд нас үнэхээр харамсалтай өнгөрсөн.

Ээж маань эгч бид 2-ыг гаргасны дараа хойт эцэгтэй суусан. Тэр хүнтэй суугаад 3 хүүхэд гаргасан. Намайг цэцэрлэгт байхад хойт эцэг маш их оролдож татаж чангаадаг байлаа. Энэ тухай нь ээждээ хэлэхээр итгэхгүй маш их зоддог. Айсандаа болоод дахин "Аав миний өмдийг тайлаад....." гэж хэлэхээсээ айдаг болсон. Ингэж явсаар байгаад 4 дүгээр ангид ордог жилээ тэвчихээ байгаад дахин хэлсэн гэтэл юу болсон гээч Намайг гудамжинд дагуулж гараад зодож эхэлсэн.

Хажуугаар өнгөрөх хүмүүс "хөөе эгчээ та наад хүүхдээ аллаа шүү дээ" гэхэд ээж "энэ аав ээжээсээ хулгай хийгээд байгаа юмаа" гээд л гадаа зодоод байсан. Эгч маань надаас 2 насаар эгч миний дараагийн дүү надаас 2 насаар дүү. Эгч маань намайг зодуулахыг хараад чимээгүй л том том нулимас унагаад л хараад зогсдог байж билээ. Гэтэл эгчийг маань ч тэр новш хүчиндсэн байсан.

Эгч маань ээж, аавд хэлчихвэл зодуулна гэж айгаад юу ч хэлж чаддаггүй байсан гэж хэзээ хойно ярьсан. Одоо эгч маань биднээс бүгдээс нь хол байдаг. Ялангуяа тэр хүний хүүхдүүдээс зугатаадаг. Монголд ирэхээрээ ээжийхээр ч ордоггүй. Хойт эцгээс ээж маань намайг 10 дугаар ангид ордог жил салж миний зовлонт амьдрал дууссан. Хойт эцэг 5 жилийн өмнө харвалт өгч эмнэлэгт ухаангүй хэвтэж байхад миний дараагийн дүү бид 2 эмнэлэгт 10 хоног нойргүй сахиж байсан.

Тэр хүний амьдрал миний нүдэн дээр дууссан ч би одоо хүртэл тэр хүнийг уучлаж өршөөж чаддаггүй. Тэр хүн миний хүүхэд насаар тоглож, хүнд итгэх итгэлийг ор мөргүй алга хийсэн. Одоо би нэг охинтой. Охиныхоо аавтай хамт байхдаа ч охиныг минь оролдчих вий гэж байнга хардаж сэрдэж, хэрүүл хийсээр байгаад нэг л өдөр тэр охин бид 2-ыг хаяад явчихсан. Дараа нь нэг залуутай үерхэж эхэлсэн ч охиныг минь ....... гэсэн бодол тархинаас салахгүй байсаар байгаад мөн л тэр нэг л өдөр надаас зугатаачихсан.

Зарим үед өнгөрсөн бүхнээ мартаад зүгээр л аз жаргалтай амьдрахсан гэж үнэхээр их хүсэхийн гэвч хүүхэд насанд туссан сүүдэр яагаад ч арилахгүй дагаад байх юм. Саяхан охиноосоо болоод дүүтэйгээ маргалдахад тэр надад юу гэсэн гээч "Чи миний аавд хүчиндүүлсэн чинь энэ амьдралдаа олсон хамгийн том орлого. Хохь чинь баяр хүргэмээр байна гичий минь олон юм хуцаад байвал ажилгүй амьдралгүй болгоно гээд манай ажлын газар луу залгаж баахан орилсон байсан " Дүүгийн бичсэн тэр мессэж одоо хүртэл нүдэнд харагдаад. Ядаж нэг эхээс төрснөө бодоод хэлээ хазаад өнгөрөөж болоогүй л юм байхдаа гэхээс дотор урагдах юм. Би жаахан байхдаа дүү нарыг минь оролдчих вий, хэрвээ оролдвол ална да гэж бодоод дэрэн доороо хутга хийж унтдаг байсан гэтэл өнөөдөр миний хамгаалж байсан дүү охид ингэж хэлээд зогсч байдаг. Хүн өөрөө л үзээгүй бол хэзээ ч хүний зовлонг ойлгодоггүй гэж үнэхээр үнэн үг юмаа. Яалтайчивдээ эцэг нь миний амьдрал, хүүхэд насаар тоглосон байтал одоо хүүхдүүд нь миний чадан ядан босгож яваа амьдралыг нураах гээд улангасан дайраад.....