Сайн байна уу би та бүгдээс зөвлөгөө авах гэсэн юм аа. Гадаадад сурч байгаа юм л даа манай найз залуу энд 6 жил сурах юм. Би харин жирэмсэн болоод тэгээд хамт байж байгаад Монгол руугаа явья гэсэн чинь тэдний аав ээж нь намайг сурч дууссан бол одоо ир. Тэгээд хүүхдээ төрүүлчих. Бид нар хүүгээ ирсэний дараа чамайг гуйж очиж авья гээд байх юм. Уг нь би хадам аав ээжтэйгээ танилцаагүй байсан юм. Бас манай нөхөр ч манайхантай ганц ч уулзаж байгаагүй. Тэгээд намайг ядаж очоод гуйчих би тэгвэл очьё гэсэн чинь үгүй ир бид хүүхдээ ирсэний дараа л гуйна гэхийн. Нөхөр маань 2 жилийн дараа л амралт нь болно тэгэхээр л очих боломжтой. Нөхөртөө хэлсэн чинь аав ээжийнхээ үгнээс гарахгүй байна. Айлын охиныг хүүхэд нь жирэмсэн болгочихсон байхад гуйхгүй, тэгээд эндээ хамт байя гэхээр байлгахгүй гээд байх юм. Энэ юу гэсэн үг үү? намайг хүүхэдтэйгээ суулгахгүй хүүхдийнхээ хичээлд саад болж мэднэ гээд байгаа юм байхдаа. Би тэгээд 2 жил эцэггүй хүүхэдтэй дээр нь хэзээ ирж намайг гуйж суух нь тодорхой ийм муухай байдалтай хэдэн жил амьдарна гэсэн үг үү. Яах уу?