Болгар орныг юу юунаас илүүтэйгээр алдаршуулсан хүн бол Ванга юм. Түүний гайхамшигт чадварын талаар сонсоогүй, дуулаагүй хүн ховор биз ээ. Тэрбээр хүмүүсийн тухай, өнгөрсөн болон ирээдүйн талаар бүгдийг мэддэг байсан гэхэд болно, харин түүний талаар хүмүүсийн мэддэг зүйл цөөн аж. Ванга буюу Вангелия гэдэг нэр нь "Сайн мэдээг тээгч” гэсэн агуулгатай аж.

 

Тэрбээр 1911 оны нэгдүгээр сарын 31 өдөр Панде Суочева хэмээх тариачны гэрт мэндэлсэн байна. Ванга 2016 оныг ийнхүү зөгнөжээ.

  • Дэлхийн 3-р дайн эхэлнэ

"Ойрхи Дорнодын аль нэг улс цөмийн зэвсэг хэрэглэж дэлхийн 3- р дайныг эхлүүлнэ. 2018 он хүртэл үргэлжилнэ. Иран, Афганистан, Турк улсуудын аль нэг нь магадлал өндөртэй. Цөмийн зэвсэг хэрэглэхээр шийдвэр гаргасан улс орнуудтай зөвшилцөх замаар шийдвэрлэх боломжтой. Хэрвээ зөвшилцөлд хүрэхгүйгээр дайн эхлэх юм бол Хятад , ОХУ Цөмийн зэвсгийн эсрэг зогсоно" гэжээ.

  • АНУ- д аюул учрах болно

2016 онд Америк улсад аюул тулгарч магадгүй. АНУ- д өш санадаг улс орнууд хүчирхэг зэвсэг бүтээх болно хэмээн зөгнөжээ. Харин Украйны талаар зөгнөхдөө "Украйн ОХУ-ын эсрэг хийж буй хувьсгал иргэний дайн зогсох болно. Тус улсын шинэ засгийн газар ОХУ-тай нэгдэх болно" гэсэн байна.

  • Европын холбоо задрана

"2016 онд Европын холбоо задрах болно. Магадгүй Европын эв нэгдэл задарч унах болно" гэжээ.

  • АНУ- ын хүч сулрах болно

"Европийн холбоо задран унасны дараа АНУ олон нийтийн эсэргүүцэлтэй нүүр тулах болно. Дашрамд АНУ- ын нэг хотыг устгах хэмжээний далайн хар салхи болно. Маш аймшигтай хямрал нүүрлэнэ" гэжээ.

Далд Ертөнцийн нууц