Жүжигчин Г.Эрхэмбаяр буюу Эрхэмээ 30 гарч яваа айл гэрийн ноён нуруу. Айлын том хүү болохоор багаасаа л гэр орныхоо ажилд тусалж, хоёр дүүгээ асардаг байсан гэдэг.

Түүний өвөг эцэг бол гавьяат жүжигчин Ё.Ша­рав­доо. Тэрээр драмын урлагийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан. Тиймдээ ч Эрхэмээ спортыг биш урлагийн сонгосон биз ээ. Сурагч байхдаа “Алдар” нийгэмлэгт чөлөөт бөхөөр хичээллэдэг байсан бөгөөд өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальтай нэгэн. СУИС-д жүжигчин болохоор шалгалт өгч тэнцээгүй тул нэг жил өнжихийг хүсээгүй тэрбээр Зохиомж дээд сургуульд суралцсан байдаг. Өдгөө "Мөрөөдлийн театр”-т жүжигчнээр ажиллаж буй. Уг нь түүний урлагийн карьер хэн хүний давж чаддаггүй драмын театр байсан юм. Гэр бүлийн амьдрал зохиогоод аавын нэр хүндийг алдахгүйн тулд илүү цалинтай ажил хэрэг болсон нь мэдээж. Тэгээд л тэр хөгшин театраа орхиж, өөрийн хүчээ шоу ертөнцөд сорихоор сонгосон аж. Гурван хүүхдийн аав болж, хариуцлага нь нэмэгдсэн түүний "баастай бурхан" сүүлийн үед "од"-ыг нь гийгүүлээд байгаа гэнэ шүү. Бяцхан охин нь том болж аавыг бол ганц сайн дийлдэг ажээ.