Бразилийн Рио-де-Жанейро хотноо болж буй Зуны Олимпийн XXXI наадам ес дэх өдрөө/2016.08.14/ үргэлжлэн явагдлаа. Боксын эрэгтэйчүүдийн 60 кг-ын мөнгөн медалын төлөөх тулаан 06.30 цагт ОУХМ Д.Отгондалай, Францын боксчин Софиане Оумиха нарын дунд болж өндөрлөлөө.

Манай тамирчин гурван үеийн турш маш чадварлаг, дайчин тоглолтыг үзүүлсэн ч шүүгчид эхний хоёр үеийн тоглолтын оноог Францын тамирчинд өгснөөр Д.Отгондалай маань мөнгөн медаль хүртэх боломжгүй болсон юм. Гэсэн ч манай тамирчин ОУХМ Д.Отгондалай монголын баг тамирчдынхаа медалийн буухиаг олимпийн наадмын хүрэл медалиар үргэлжлүүлж эх орон, ард түмнээ баярлууллаа.

Энэ жинд нийт 28 боксчин өрсөлдсөнөөс Бразилийн Робсон Консейсан, Францын С.Умиа, Кубын Л.Альварес болон Монголын Д.Отгондалай нарын шилдгүүд хагас шигшээд үлдсэн юм.