Секси киборг бүсгүй хочит энэ хүүхэн Хятадын Шеньжень хотод аль хэдийн олон зуун шүтэн бишрэгчтэй болсон олны танил нэгэн болж чаджээ.

Бариу богино өмд, гуалиг бэлхүүсээ ил гаргасан хувцаслалт дээрээ янз бүрийн техник технологи ашиглан хувцасаа чимэглэдэгээрээ тэрбээр бусдад танил нэгэн болжээ. Хувцас, гутал зэрэгтээ элдэв тоног хэрэглэл, гэрэл чимгийг өөрөө гэртээ суун урладаг аж. Элдэв гаж ийм хувцас өмсдөг учир хүмүүс түүнийг Киборг бүсгүй хэмээн дууддаг болжээ.